Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ажлаа хүлээж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох зарлиг гаргалаа. Энэ дагуу Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын газарт очиж, удирдлагын ажил хүлээлцэх ёслолд оролцов.

Энэ үеэрээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын албан хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, үүрэгт ажилдаа орж буй Б.Жаргалсайханд ажлын амжилт хүссэн юм. Мөн прокурорын байгууллагын нэр хүндийг сэргээхэд тус газрын ажилтан бүр анхаарал хандуулж, хариуцсан ажилдаа эзэн байхыг захиад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд нэгдүгээр сарын 16-нд оролцохдоо хэлсэн үг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг хүсэв. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг хэлэлцэж, дэмжсэн юм.

Б.Жаргалсайхан 55 настай. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II сургууль, 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэгтэй юм.

 

Ажилласан байдал:

1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,

1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,

1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,

2009-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,

2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,

2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хэлтсийн дарга,

2017.01.07-2017.07.01 Улсын Ерөнхий Прокурорын Газрын Хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга,

2017 оноос Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр