Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Шүдний эмнэлэгүүд 2-6 насныханд үнэгүй ҮЙЛЧИЛНЭ

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үзүүлэхээр болсон. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд тодорхой болжээ.

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг оролцсон байна. Үүнээс 199  нь тэнцэж, хөтөлбөрт хамрагдахаар болжээ.

Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны 725 мянган хүүхдээ үзлэгт хамруулж, өвчлөлийн түвшинг нь тогтоогоод, эмчилгээ хийх аж. Ингэхдээ Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг хүүхдэд 60 мянга хүртэлх төгрөгийн шүдний өвчний тусламж үйлчилгээ үзүүлэхээр төсөвлсөн байна. Гэхдээ Эрүүл мэндийн сайдын баталсан  “Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах ажлын удирдамж”-д зааснаар  2019 онд эхний ээлжид 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт  нэг удаа хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой юм.

Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авах зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх аж.

Аль дүүргийн иргэд ямар эмнэлгээр үйлчлүүлэхийг ЭМДЕГ-аас асуухад “Одоогоор аль дүүргийн иргэд ямар эмнэлгээр үйлчлүүлэх нь тодорхой болоогүй байна. Эхний ээлжид хөтөлбөрт хамрагдах эмнэлгүүдийг шалгарууллаа” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр