Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Элэгний В Вирусын вакцин хийлгэснээр 15-20 жилийн дархлаа тогтдог

1991 оноос эхлэн В вируст гепатитын эсрэг вакцинаар шинээр төрсөн бүх хүүхдийг  тарьж дархлаажуулж эхэлснээс хойш бага насны хүүхдийн өвчлөл эрс буурсан боловч залуу насны хүн амын дунд уг вирусийн халдвар их байна. Мөн А вируст гепатит халдвар жил бүрийн есөөс арванхоёрдугаар сард дэгдэлт хэлбэрээр гарч 2-15 насны хүүхдүүд зонхилон өвчилж байна. 2012 оноос эхлэн А вируст гепатитын эсрэг вакциныг нэг нас хоёр сартай болон хоёр настай хүүхдэд товлолын дагуу дархлаажуулдаг болсон нь үр дүнгээ өгч байгаа. Харин С вирусийн вакцин байхгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм.

Вакцинд хэн хамрагдаж болох вэ? 

18 нас хүртлэх бүх хүүхэд, бүх шинэ төрсөн нярай

Өвчтэй аав, ээж, төрөл төрөгсөд, найз нөхдөө асардаг хүмүүс

Тариа байнга хийлгэдэг хүмүүс

Нэгээс дээш сексийн хамааралтай хүмүүс

Эмнэлгийн ажилтнууд

“В” вирус тээгчидтэй олонтаа тохиолдож болох газар ажилладаг хүмүүс. Багш нар, сургуулийн ажилтнууд гэх мэт

Цус цэвэрлэх эмчилгээ хийлгэсэн хүмүүс

Элэгний вирусээр үүсгэгдсэн үрэвсэл өргөн тархсан улс орнуудаар аялал, жуулчлал, бизнесийн ажлаар явагсад тус тус вакцинд хамрагдахыг зөвлөж байна.

ХӨСҮТ-д сайн дурын үндсэн дээр хийгддэг дархлаажуулалтын хүснэгт: 

Элэгний B вирусын вакцин хийлгэснээр 15-20 жилийн дархлаа тогтдог

Ерөнхийдөө гурван удаагийн тарилгаар вакциныг бүрэн тариулсан гэж үздэг ч 11-15 насны хүүхдүүдэд түргэвчилсэн хоёр удаагийн тарилга хийж болдог. Түүнчлэн АНУ-н Хүнс, Эмийн Зохицуулалтын холбооноос 2017 онд зөвшөөрөгдсөн 2 удаа тариулдаг шинэ вакцин гарсан байдаг.Халдвартай эхээс төрсөн нярай эхээс төрсөн даруйдаа төрөх өрөөнд эсвэл 12 цагийн дотор гепатит Б-н вакцины анхны тарилгаа хийлгэх ёстой байдаг.

  • 1 дэх тарилга – Төрөх өрөөнд эсвэл өгөгдсөн цагийн дотор нярайд эхний тарилгыг хийнэ
  • 2 дахь тарилга – Анх тариулснаас хамгийн багадаа 1 сар (28 хоног)-ын дараа хийгдэнэ
  • 3 дахь тарилга – 1 дэх тарилгаас зургаан сарын дараа (эсвэл 2 дахь тарилгаас хамгийн багадаа 2 сарын дараа) тариулна

1 дэх болон 3 дахь тарилгын хооронд 16-н долоо хоногийн зай байх ёстой. Хэрвээ та вакцин хийлгэх хугацаанаасаа хоцорсон бол дахин эхлэх шаардлагагүй бөгөөд хэдэн жилээр хоцорсон ч хамаагүй хамгийн сүүлд тариулсан тарилгаас үргэлжлүүлэх нь зөв.

Вакцинжуулалт амжилттай болж гепатит Б-ээс хамгаалагдсан эсэхээ шалгахыг хүсвэл энгийн цусны шинжилгээ өгч “гепатит Б-ийн антибоди титр” (HBsAB) гэсэн хэсгийг шалгахад болно.

Элэгний B вирусын вакцин хийлгэснээр 15-20 жилийн дархлаа тогтдог

Элэгний гепатит В вирусын вакцины талаар Хаппи Веритас оношилгоо, эмчилгээний төвийн дэд захирал Б.Батгэрэлээс тодрууллаа.

Хүүхдийг төрсний дараах 24 цагт хийгддэг 3 вакцины нэг нь элэгний гепатит В вирусын эсрэг вакцин. Хүүхдүүддээ энэ вакцины 3 тунг удаа хийлгэхэд дархлаа тогтдог гэдэг нь үнэн бодитой юу?

Элэгний гепатит В вирусын эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын албанаас хийдэг. Ердөө 5000 төгрөгийн хураамж төлдөг. Хамгийн гол анхаарах зүйл нь элэгний В вирусгүй гэдгээ тогтоолгосон шинжилгээ хийлгэсэн байх ёстой. Элэгний В вирус хасах буюу байхгүй гэсэн бичгээ барьж очоод сайн дурын үндсэн дээр хийлгэнэ. II дахь тунг эхний вакцин хийснээс 1 сарын дараа яг энэ өдрөө ир гэнэ. III дахь тунг тухайн өдрөөс 6 сарын дараа хийдэг заалттай. Ингээд хагас жилийн дотор 3 тунгаар вакцин хийлгээд элэгний гепатит В вирусын эсрэг 10-15 жилийн дархлаа сууж байна гэж хэлж болно. Уг вакцинд нас заадаггүй онцлог давуу талтай.

Элэгний B вирусын вакцин хийлгэснээр 15-20 жилийн дархлаа тогтдог

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр