Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ХОМ: ТНБД Б.Баярсайхан 4 тэрбумын орон сууцанд амьдардаг бол ХЗДХЯ-ны ТНБД байргүй

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг нийтэд ил болгосон. Харин бид төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг цувралаар мэдээлж буй. Өнгөрсөн удаад сайд, дэд сайдуудын ХОМ-ээс хүргэсэн бол энэ удаа яамдын ТНБД нарын ХОМ-ээс мэдээлж байна. 

 БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл-ийн жилийн орлого 30 сая төгрөг, харин гэр бүлийн орлого нь 89 сая төгрөг. Өмнөх онтой нь харьцуулвал буурсан үзүүлэлттэй байна. Нэг тэрбум 200 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууцтай. 100 сая төгрөгийн үнэтэй Toyota,Land Cruiser 200 автомашинтай. 441 сая төгрөгөөр үнэлэгдэх 190 хурдан удмын адуу, 140 хонь, 100 ямаатай. Хадгаламжиндаа 336 сая төгрөгтэй. 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт жилийн орлого 64 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 33 сая төгрөг. Энэ нь өмнөх онтой нь харьцуулвал өөрийн орлого нь 37 саяас 64 сая, гэр бүлийн орлого нь 30 саяас 33 сая болж өссөн байна. 650 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай. 20 сая төгрөгийн үнэтэй Toyota,Harrier автомашинтай. 40 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 22 сая төгрөгтэй. 185 төгрөгийн авлагатай бол 250 сая төгрөгийн зээлтэй.  Үргэлжлэлийг энд дарна уу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр