Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Н.Пүрэвдорж: Жолооны үнэмлэхийг энэ сарын 15-наас хэвлэнэ

Бэлдэц дууссан гэх шалтгаанаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн жолооны үнэмлэх хэвлэхгүй байгаа. Уг нь он гараад хэвлэж эхэлнэ гэж ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төв мэдээлж байсан ч өнөөдрийг хүртэл хэвлэж эхлээгүй байна. Энэ талаар бид Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн байцаагч, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржоос тодрууллаа.

-Он гараад жолооны үнэмлэх хэвлэнэ гэж байсан. Одоог хүртэл хэвлэгдэж эхлээгүй байна. Яг хэзээнээс хэвлэгдэх вэ?

-Энэ сарын 15-наас эхлэн жолооны үнэмлэхийг хэвлэлтэд оруулахаар төлөвлөөд ажиллаж байна.

-Одоогоор хэчнээн үнэмлэх хүлээлтэд байгаа вэ?

-Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 60 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийн материал хүлээгдэж байгаа. 

-Үнэмлэх хэвлэгдэж эхлэхээр хамгийн эхний ээлжид хэзээ захиалсан хүмүүсийн үнэмлэх хэвлэгдэх вэ?

-Үнэмлэх авах хүсэлтээ өгсөн дарааллын дагуу олгоно. Тэгэхээр 11 дүгээр сарын сүүл, 12 дугаар сарын эхээр захиалсан хүмүүсийн үнэмлэх түрүүлж хэвлэгдэнэ.

Дашрамд дуулгахад, Одоо үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд нийлүүлэлт эхлэхээр "Монгол шуудан" компаний захиалгын утас руу холбогдож байгаа газраа хүргүүлээд авч болох аж. Мөн Дүнжингарав төв, Драгон төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас үнэмлэхээ авч болно гэв.

Zaluu.com
Т.Гэрэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр