Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Биеэс хортой бодисыг гадагшлуулах арга

Анх энэ аргыг дорно дахинд хэрэглэж эхэлжээ. Унтахаасаас өмнө эсвэл өглөөд хөлөндөө жин тавьж, хэрэв тавьсан жин нь хар бараан өнгөтэй болсон байвал биеэс бүх хортой бодис гадагшилсан гэж үздэг байна.

Уг аргын гол зарчим бол биеэр тунгалагийн шингэн болон цус эргэлдэхэд хөлийн уланд тавьсан жинд биед хуримтлагдсан хортой бодисууд "татагдаж” гадагшлах явдал юм. Мөн хоргүйжүүлэх энэ арга нь ядаргаа тайлахаас гадна толгойн өвдөлт болон үе мөчний өвдөлтийг намдаадаг аж.

Хоргүйжүүлэх жинг хөлийн ул хэсэгт тавина. Тиймээс танд наалттай боолт эсвэл жирийн самбай даавуу, наалддаг өргөн тууз, ус, оймс, сонгино, сармис хэрэгтэй.

Сармис болон сонгиноо хэрэглэх хэмжээндээ тохируулан ижил харьцаатай байхаар сонгож, жижиглэн хэрчээд бага зэрэг буцалсан ус руу хийж 10 минут орчим буцалгаад 20 минут хөргөнө. Чанасан нухаш шиг холимогоо самбай даавуунд хийж илүүдэл шингэнийг нь шахаад, өтгөн холимогоо хөлийнхөө улны гол, дунд хэсэгт жин байдлаар тавьж, дээрээс нь самбай даавуугаа тавьж наалтаараа даруулан наана. Хөдөлгөөнгүй байлгахын тулд оймс өмсөж унтаарай. Үр дүнг нь та маргааш өдөртөө л мэдэрнэ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр