Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хотын захирагч С.Амарсайхан төв цэвэрлэх байгууламж болон “Баянхошуу дэд төв”-д ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр шинээр баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай биечлэн танилцаж мөн Сонгинохайрхан дүүргийн “Баянхошуу дэд төв”-д ажиллалаа.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдаж байгаа Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн дугуй резервуарын барилга болон аэротанкийн бетон хийцийн ажлын явцыг Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү танилцуулж, энэ оны таван сар гэхэд ашиглалтад орно гэдгийг хэллээ.

Дараа нь “Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулааны шугамд холбох 11и магистраль шугамын өргөтгөл шинэчлэл”-ийн ажлын явцтай танилцав.

“Баянхошуу дэд төв нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдсоноор сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг болон шугамын дагуу байрлах Хилчин хорооллыг эхний ээлжинд холбож нийт 7 уурын зуухыг буулгаснаар жилдээ 10 мянган тонн нүүрс буюу 6830 портер нүүрс түлэхгүй байх бодит боломж бүрдэнэ” гэж Төслийн зохицуулагч Д.Авирмэд онцолж хэллээ. Мөн “Жилдээ 60 мянга орчим тонн нүүрс хэрэглэдэг байсан бол дэд төв ашиглалтад орсноор Улаанбаатар хотын нийт нүүрсний хэрэглээний аравны нэг хувийг хэрэглээнээс хасаж, агаар орчны бохирдлыг 11 хувь бууруулах боломж бий болно” гэв.

Хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвийг байгуулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн бүтээн байгуулалт, ажлын гүйцэтгэлийн явцыг газар дээр нь үзэж ажилласаны дараа зарим ажлыг сайжруулах талаар үүрэг даалгаврыг өгч, тулгамдаж буй асуудлуудыг хурдан шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн төслийн багийн хамт олонд цаашид ажлаа хурдтай, үр дүнтэй хийхийг хүсэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр