Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Баячуудын өрийг "барлаг"-ууд нь төлдөг жишиг тогтчих ви

“Стандарт” банкны өрийг 40 сая ам.доллар болгон бууруулж төллөө. Яаж зүгээр байхав, үүнийг тойрсон эргэлзээ бас явж л байна. Тухайлбал, зуучилсан  компанид 40 саяыг өгч харин Стандарт банкны үндсэн өр болон хүүнд зэсийн баяжмал өгөх болсон гэх яриа явж байна.  Аль нь ч бай, Монгол Улсаас ямар ч үр ашиггүйгээр гарч буй мөнгө. 40 сая ам.доллар гэдэг ядарсан Монголд бага мөнгө биш. Үүгээр юу барьж болохыг багцаалбал нэлээдгүй том бүтээн байгуулалт болно. Ойролцоогоор  тэр Замын цагдаагийн газрын дэргэд барьж байгаа гүүрэн гарц нэг иймэрхүү өртөгөөр босч байгаа байх.

Цагтаа Монголын толгой баячуудын нэгээр нэрлэгдэж, Ерөнхий сайд асан С.Баярын баруун гарын дүү гэгдэж явсан Ш.Батхүүгийн  “баас”-ыг Монголын төр ингэж цэвэрлэв.
 

Ерөөс төрийн мөнгө гэж ч юу билээ, татвар төлөгчдийн мөнгө гэж байдаг. Энэ 40 сая доллар Эрдэнэтийн эрсдлийн сангаас гарсан, гэхдээ энэ Монголын хөрөнгө.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр энэ өрийг Ш.Батхүүгээр нөхөн төлүүлнэ гэлээ. Харин  “байдгаа барсан” гээд байгаа энэ нөхөрт  тэр 40 сая байгаа эсэх нь эргэлзээтэй. Одоо тэр хүнд  хоёр чихнээс өөр юу байгаа нь  тодорхойгүй.Үргэлжлэлийг энд дарна уу
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр