Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Өндөгний цагаан биеийг өв тэгш хөгжүүлэхэд тустай

Өндөг нь уураг болон биед хэрэгтэй витаминаар хамгийн баялаг хүнс юм. Харин хүмүүс өндгийг холестрин ихтэй гэж боддог нь тун ч буруу. Хэрэв та өндөгний цагааныг шараас ялгаж идвэл, ямар ч өөх тосгүй цэвэр амин дэм хэрэглэж байгаа гэсэн үг. 1 чанасан том өндгөнд 78 ккал агуулагддаг бол зөвхөн цагааныг нь ялгаж идвэл 17 ккал илчлэг л агуулагддаг. Тиймээс жингээ барьж буй хүмүүст ч тустай. 
1. B витамины агууламж өндөр
B витамин хүний биенд ямар чухал болохыг анагаах ухаан аль хэдийн баталсан. Хүний биенд орсон хоол хүнс, уг витамины тусламжтай энерги болон задарч, хөдөлгөөн хийх, сэтгэн бодоход шаардлагатай энергиэр хангадаг билээ. Мөн тархины хэвийн үйл ажиллагаа ч, энэ витаминаас хамааралтай байдаг юм.
2. Биеийг өв тэгш хөгжүүлэхэд тустай
Фитнессийн тамирчдын хэрэглэдэг уургийн коктейль багагүй үнэтэй байдаг. Үүнээс болоод та хэрэглэж чадахгүй бол санаа зоволтгүй. Хүнсний дэлгүүрээс өндөг худалдаж аваад гадилтай хольж, шейк хийж эсвэл дангаар нь хэрэглэж болох юм. Учир нь энэ нь уургийн бэлдмэлийг бүрэн орлож чадахуйц их уургийг агуулдаг төдийгүй, амино хүчлээр баялаг тул түргэн хугацаанд сайхан булчинтай болоход тань тусална.
3. Бодисын солилцоог сайжруулдаг
Таны биеийн бодисын солилцоог хурдасгаж, хоол боловсруулалт, эрдэс бодисын шимэгдэлд нөлөөлж, дэмжих чадвартай гайхалтай хүнс бол мөн л өндөгний цагаан юм. Ингэснээр хүний биеийг эрүүлжих үйл явцыг түргэсгэж, жин хасахад сайнаар нөлөөлдөг билээ.
4. Калори болон, ханасан өөх тос агуулдаггүй
Жингээ хасах гэж буй хүмүүсийн сонгох хэрэгтэй 1 дүгээр хүнс бол өндөгний цагаан юм. Энэ нь маш бага калори агуулдаг төдийгүй биед ороод задардаггүй ханасан өөх тос агуулагддаггүй. Тиймээс өөх шатах явцад таны биеийг хангалттай уураг болон шим тэжээлээр хангаж, түргэн хүссэн жиндээ очиход тусална.
5. Тогтмол хэрэглэж заншвал цусны даралт тогтворжуулдаг
Өндөгний цагаанд кали ихээр агуулагддаг. Энэ эрдэс нь судасны ханийг хэвийн байлгахад чухал нөлөөтэй бөгөөд ингэснээр даралт ихсэх өвчний аюулаас сэргийлэхэд тустай юм. Үүнээс гадна уураг ихээр агуулагддаг учир, бат бэх эрүүл судастай байхад ч нэн чухал ажээ.
6.Яс болон шүдийг бэхжүүлэхэд ч бас нөлөөтэй
Өндөгний цагаанд агуулагдах кальци нь шүд болон биеийн ясыг бат бэх байлгах давуу талтай. Ясны сийрэгжилтээр өвдөх аюулыг бууруулдаг тул таныг эрүүл, бат бэх шүдтэй байхад тусална.
7. Өндөгний цагаанд агуулагддаг эрдэс бодисууд
Энэхүү хүнс нь фосфор, магни, төмөр, цайр, зэс, селен, манган, фолат зэрэг чухал эрдэс бодисыг агуулдаг. Тиймээс өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж заншаарай
 
 
 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр