Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Үртэй хүн жаргадаг юм, Та инээмсэглэ

 
Үүрэг нь хүндэдсэн ижий бүхнийг би эвийлье 
Үглэн шулганах үрс бүхнийг би хайрлая 
Үнэн чин зүрхтэй бүхнийг би аргадъя 
Үйлс нь бат жудагтай бүхнийг би хүндэтгэе!
Үрээ орхисон эцэг бүрийг би тэнгэрт матъя 
Үүргээ умартсан эр бүрийг би газарт дуулгая 
Үнэнтэй тулах амаргүй замд нь би дөтөлье
Үйлээ ухаарах аргагүй жамд нь би дөхүүлье!
Үнэнч зүтгэсэн бүсгүй бүрийг би тултал нь магтъя
Үлэмж хайр тосоод ирэг гэж туждаа ерөөе
Үрсээ аргадах ижий бүрийг би бурханд магтъя
Үнэн жаргал үрст нь ирэг гэж ямагт залбиръя!
Үймэх олон үүрэнд чинь хань болоод ирэхгүй 
Үлдэж хоцорсон үрст чинь эцэг болоод хайрлахгүй
Үй олны бухимдал нөмөр болоод түшихгүй 
Үрс олон балчирт тань өмөг болоод тэтгэхгүй!
Үгэн сум эрд чинь хараал болоод очвол яана
Үзгэн зэв түүнд чинь зүхэл болоод одвол яана
Үзэн ядах сэтгэл таньд өвчин болоод ороовол яана
Үглэж гомдоллох сэтгэл таньд цөхрөл болоод элээвэл яана!
Үнэн худлын дэнсэнд нүгэл бүхэн шүүгдэнээ
Өгөө авааны хуулинд буян бүхэн шагнагданаа
Үйлийн үрийн тэнгэрт үртэй бүхэн шалгагданаа
Үрсийнхээ өмнө тэд өртөн болоод шимширнээ!
Үртэй хүн жаргадаг юм, та нулимсаа арч 
Үртэй хүн үрждэг юм та, итгэлээ түш
Үртэй хүн баян байдаг юм, та өөрөөрөө бахад
Үртэй хүн ачтан байдаг юм, та өөрийгөө магт!
Өөдгүй муухай эцэг байсан ч үрийн тань сүлд тул ерөө, тэр өндийнөө
Өглөггүй муу эр байсан ч үрийн тань үүсвэр тул өршөө, тэр ухаарнаа
Өөлөөд суувал энэ ертөнцийн хар хир барагдах нь үгүй ээ
Өмрөөд суувал энэ ертөнцийн энэлэн шаналан дуусах нь үгүй ээ!
Өөдөсхөн үрс бүхнийг өнгөт наран дулаацуулаг ээ
Өрлөг эжий бүхнийг өргөн дэлхий энхрийлэг ээ
Өндөр төрийн бодлого өрх гэр бүхнийг гийгүүлэг ээ
Өөдлөн дэвжих итгэл өр зүрх бүхэнд бадраг ээ! ��ХУРАЙ ��ХУРАЙ ��ХУРАЙ ��
 
Б. Эрдэнэтуяа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр