Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Тээврийн хэрэгслийн татварыг Пос машинаар төлөх боломжтой боллоо

“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” ийн хүрээнд Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэдэд зориулсан үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний smartcar.mn, https://e-tax.mta.mn цахим хуудаснуудад хандаж, цаг хугацаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг бүх банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээ ашиглан төлбөрөө төлөх бүрэн боломжтой юм.

Хэрвээ иргэн Та өөрийн биеэр автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг төлөх бол Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд, татвар төлөх салбар төвүүдийн татварын албаны байцаагчид хандан банкинд дугаарлахгүйгээр банкны карт уншигч буюу ПОС машин төлбөрөө төлж цаг заваа хэмнэх боломжтой боллоо.

Татвар төлөх ажлыг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдүүдээс гадна дараах салбар төвүүдэд нэвтрүүлэн ажиллаж байна.

  1. Нийслэлийн Татварын Газар
  2. БЗД-ийн авто оншилгооны төв
  3. Авто тээврийн үндэсний төвийн “5 ган” салбар
  4. БГД-ийн авто оншилгооны төв
  5. СХД-ийн авто оншилгооны төв
  6. Авто тээврийн үндэсний төвийн “Цирк” салбар
  7. Авто тээврийн үндэсний төвийн “Нисдэг машин” салбар
  8. Авто худалдааны цогцолбор 22 товчооны салбаруудаар тус тус татвараа төлөх боломжтой.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр