Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

С.Жавхлан оффшорчид, уурхайн эздийг сонгуульд оруулахгүй хууль санаачилжээ

УИХ-ын гишүүн С.Жавхлан өөрийн бүрэн эрхийн хүрээнд анхны бие даасан хоёр хуулиа санаачилжээ. Тэрээр Монгол улсын Сонгуулийн тухай хуульд оффшор бүсэд данстай,ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, архи тамхины үйлдвэрлэл худалдаатай, урьд нь хэрэгт холбогдож байсан эсвэл хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсийг бүх шатны сонгуульд оролцуулахгүй байхаар зохицуулсан хуулийн нэмэлт өргөн бариад байна.

Мөн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхдээ санал хураалтыг нууцаар биш ил явуулах хуулийн нэмэлтийг Улсын Их Хурлын тухай хуульд оруулж өөрчлүүлэх хуулиудын санаачилжээ. Ингэснээр зөв шударга, ямар нэгэн ашиг сонирхолгүй жинхэнэ ард түмний төлөөлөгч нар УИХ-д сонгогдох боломж нээгдэж, хэрэгт холбогдсон гишүүнээ бусад Их хурлын гишүүд хаацайлан авч үлддэг байдал эцэс болох юм байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

happy
2019-04-30 11:49:03

good idea.

Зочин
2019-04-26 16:16:52

Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль гэж байхад ийм зөрчилтэй хүмүүсийг иргэд минь сонгохгүй л байгаа ч дээ. Ямар ард түмэн байна тийм төр байна.

Зочин
2019-04-26 14:15:07

МАШ ЗӨВ ХУУЛЬ БАЙНА ДЭМЖИНЭ ШҮҮ?????

Ажлын байр