Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

МОНГОЛБАНК:Ипотекийн зээлд сар бүр 46 тэрбум төгрөг гаргана

Энэ онд улсын хэмжээнд 40-50 мянган орон сууц баригдаж байгаа.Үүнээс гадна  Улаанбаатар хотод 5,220 орон сууц бэлэн байна. Нийслэл хотод  орон сууцны 30 хувийн урьдчилгаа төлөөд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 46,000 иргэнээс санал ирсэн гэх мэдээллийг холбогдох албаныхан мэдээлж байсан билээ.

Тэгвэл 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 47.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 684 иргэнд олгоод байна. Үүн дотор Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны гуравдугаар сард 15.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 197 иргэнд олгожээ.

Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа дээрхи 46 мянган иргэний  саналыг үндэслээд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх журам баталсан. Журмын хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүртээмж, хамрагдах хүрээг нь нэмэхийг зорьж буй хэрэг.

Үүний үрээр “энэ 2019 онд онд нийтдээ 630 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарах боломжтой болсон" гэдгийг  Барилга, Хот Байгуулалтын сайд Х.Баделхан хэлж байв.

Харин өчигдөр Монголбанк мэдээлэл хийх үеэрээ энэ оны эхний дөрвөн сард Монголбанкны  санхүүжилтээр 900 орчим зээлдэгчид 64 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон гэдгээ тодотголоо.

Эндээс харвал оны эхний улирлаас  хойшхи сар гаруйн хугацаанд  даруй 200 орчим иргэн шинээр зээлд хамрагдсан гэсэн үг.  Үүнээс ипотекийн зээлийн гэрээ амжилттай хэрэгжиж байгаа гэж  хэлж болохоор байна.

Харин энэ хугацаанд Засгийн газар, Төв банк, арилжааны банкны санхүүжилтээр нийт 86 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Цаашлаад сар бүр гурван эх үүсвэрээс нийт 46 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсноо Монголбанк мөн мэдэгдлээ.  Ийм хэмжээний эх үүсвэрээр  хэчнээн айлын орон сууцны зээлийн асуудлыг шийдвэрлэж болохыг тооцвол багагүй тоо гарах байх.

Энэ бол орон сууцны зээлд хамрагдахаар төлөвлөж байгаа хүмүүст  хүргэх сайн мэдээ болж байна.  

Г.Хан

 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр