Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Арслангийнхан хайр дурлал болон алжаал ядаргаагаа тайлахад аль болох их цаг зарцуул

ХОНЬ - (3/21-4/19)

Cap Хонины орд руу хөдөлж, өчигдрийн эргэлзээ, гунигийг арилгана. Өнөөдөр сэтгэл санаагаар, гадаад байдлын хувьд ч сайхан харагдах шинжтэй. Олон газраас урилга ирж, сэтгэл хөдөлгөх бөгөөд шинэ хувцас худалдан авч, өөрийгөө баясгаарай. Өөртөө цаг гарган, гадагш гарч дасгал хийж занш. Эрүүл мэндийнхээ төлөө бүхнээ зориулахыг хичээ.  

ҮХЭР - (4/20-5/20)


Үхрийнхний зөн билэг нэмэгдсээр байна. Боломжоо бүү алд. Өөртөө ноогдсон төсөл болон үүрэг хариуцлагаа гүйцээ. Тиймээс дээр эхлүүлсэн ажлаа эмх цэгцэнд нь оруулж хаанаас эхлэхээ шийд. Өөрийгөө дахин хар. Мөн бусдын асуудалд оролцоод дэмий. Ургуулан бодсон мөрөөдлүүд чинь амьдралаа шинээр эхлэхэд чинь тус болно.Чимээ шуугиантай шөнийн клуб руу явахаар шийдсэн бол итгэлтэй гэсэн найзуудаа л дууд.

ИХЭР - (5/21-6/21)


Өнөөдөр найз нөхөдтэйгөө уулзах, олон нийтийн арга хэмжээнд оролцох зэргээр тун завгүй байх болно. Гэрийнхээ ойролцоо удаан уулзаагүй найзтайгаа тааралдаж магадгүй. Томоохон арга хэмжээнд сайн дураар оролцсоноор сонирхолтой хүмүүстэй танилцаж сайн найзууд болно. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ойр дотно байж, хамт цагийг өнгөрөөснөөр хүүхдүүд тань их зүйл ойлгох болно.

МЭЛХИЙ - (6/22-7/22)


Ажил дээрээ биш мөртлөө бизнес, ажил төрөлдөө хамаг бодол чинь төвлөрсөн байх болно. Амжилттай ажиллахын тулд зохион байгуулалтаа сайжруулахыг шаардах тул хамгийн сүүлийн мөчид засвар оруулахаасаа айх хэрэггүй. Хэрэв та найздаа тусалж, илүү цагаар ажиллаж эсвэл гэртээ үзвэр үйлчилгээ явуулж, байсан бол бусдаас тусламж хүлээж болох юм. Үр бүтээлтэй ажиллагааг нэмэгдүүлэх ажлын байрны шинэ хэрэгслийг худалдан авах гэж байгаа бол авсан зүйлүүддээ сэтгэл дүүрэн байх болно.

АРСЛАН - (7/23-8/22)

Өнөөдөр та сонирхолтой хүнтэй танилцах бололтой. Түүнтэй хамт өдөржингөө ярилцахыг хүсэх ч бизнесийн уулзалтаа тасалж хэрхэвч болохгүй. Үүнийг ашиглаад дараа уулзаж илүү дотно ярилцах боломжийг бүү алдаарай. Сүүлдээ болзоо болж хувирах ч юм билүү. Таны эрч хүч өнөөдөр их байх нь. Хайр дурлал болон алжаал ядаргаагаа тайлахад аль болох их цаг зарцуул.

ОХИН - (8/23-9/22)


Хэрвээ та өнөөдөр илүү их мөнгө олох зорилгоор чөлөөт цагаараа ч хамаагүй ажиллахаар шийдсэн бол энэ нь тийм ч сайхан санаа биш. Өнөөдөр бусдад хэт их сургамжилж, ятгахаас сэргийл. Хүмүүс таны хийж буй зүйлийг бүрэн ойлгоогүй цагт та хэзээ ч бусдад өөрийнхөө санааг ойлгуулж чадахгүй гэдгийг ойлго. Хэрвээ тэд ойлговол хүссэн хүсээгүй дагах болно. Зөн совиндоо итгэвэл шинэ боломжуудыг зааж өгөх болно.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)


Үрэлгэн, хойрго, тэвчээргүй зан үгүй болно. Урам зоригтой, хөгжилтэй байж хувийн жагсаалт гарган өмнөх ажлаа дуусга. Ажлаасаа бага зэрэг хазайна. Эд зүйлдээ болгоомжтой бай. Энэ өдөр романтик уулзалт ихтэй ч дурлаж байх цаг биш. Хүмүүс өөрсдийн хувийн баримтын талаарх асуудлаа хэтрүүлэн дэвэргэн ярьж, та юу харж юу сонссондоо л итгэх нь. Өдөржингөө дэлгүүр хэсэхийг хүснэ. Өдөр дурласан хүн шиг байх боловч гэртээ орох тэр агщинд бүгдийг мартан амарна.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)


Өнөөдөр удирдлагын байр суурьд дэвших Хилэнцүүд ажилдаа маш сайн анхаар. Ядаргаатай гэрийн ажлаа эсвэл ажилтай холбоотой төсөл, төлөвлөгөөгөө өргөжүүлэх хангалттай их эрч хүч танд байгаа. Нэгэн хэвийн ажил үүрэгт өөрчлөлт оруулснаар эерэг үр дүн өгнө. Танд мэргэжлээрээ урагшаа явах боломж байгаа. Хэрвээ ажлын сэтгэл хангалуун байдал маш их хүслийг бий болговол хэсэг завсарлаад дахиж эхэл.

НУМ - (11/22-12/21)


Холын аянд гарах, аялж жуулчлахад тохиромжтой. Энэ өдрийг амарч алжаалаа тайлах, гэр бүлдээ санаа тавихад зориул. Түүнчлэн сэтгэл санаагаа тогтворжуулах, бодлоо цэгцлэхэд анхаар. Өнөөдөр болох үйл явдлууд таны дотоод мөн чанарыг илтгэсэн байх болно. Ходоод гэдэсний шархлаа өвчин сэдэрч болзошгүй байгаа тул эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг одод сануулж байна.

МАТАР - (12/22-1/19)


Өнөөдөр гэр орны болон ойр зуурын ажилд оролцохдоо хэт яарахгүй байхыг хичээ. Өөрийгөө болон хүүхдээ бөөцийлөхөд илүү цаг гарга. Маш ивээлтэй цаг үе таарч байгаа тул гэр орондоо өөрчлөлт хийх саналаа гэрийнхэндээ хэл. Ялангуяа амьдралын нөхцөлөө сайжруулах тал дээр. Засварчин, барилгачин хөлслөж, өмч хөрөнгөө засуул, хамгийн гол нь тав тухтай болох ёстой. Өнөө орой нийгмийн арга хэмжээ таалагдах ба та аятайхан байр сууринд байна.

БУМБА - (1/20-2/18)


Амьдралыг хувийн хүсэл тэмүүллээсээ илүү ихээр хайрлах болно. Өнөөдөр амласан амлалтандаа хүрэхэд хүнд байх боловч хувийн сахилга баттай байхыг хичээ. Ажлаа хийж байхдаа илүү их баяр хөөрийг авч чадах бөгөөд бусад хүнийг гүйцэж түрүүлэхэд өнөөдөр хамгийн чухал өдөр. Харилцаа холбоогоо өргөжүүлж чадвал зорилгодоо хүрэхэд амархан байх болно. Санал зөрөлдөх юм гарч ирвэл өөрийн санааг шууд илэрхийл.  

ЗАГАС - (2/19-3/20)


Таны сэтгэл санаа өнөөдөр ямарч асуудлыг шийдвэрлэх бололцоогүй байгааг харуулна. Өдрийн дунд хэсгээс байдал намжиж гэрийн тань хүрээлж байгаа олон зүйлийн тухай бод. Од гарагсийн нөлөө өнөөдөр бага байх ч гэрийн тань уур амьсгалд эөрэг нөлөө гэрэлтэж, харилцаа холбоонд тань өгөөмөр байдал зонхилох болно. Хэдий тийм боловч амьдралаа өөрчлөн шинэчлэх хүсэлдээ зарим Загаснууд маш их энерги зарцуулна. Энэ орой зарим нэг бизнесээс тань ашиг орлого орж ирнэ.
 

 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр