Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Охиныг хүчирхийлж, цогцсыг нь булсан байжээ

Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд өнгөрсөн сарын 14-ний өдөр есөн настай Ундармаа охин алга болсон талаар мэдээлэл олон нийтэд тарсан билээ. Тэгвэл энэ охины аминд хүрсэн хэмээн гэмт хэрэг үйлдсэн баригдаад буй этгээд мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл иржээ. 

Тодруулбал, 4-р сарын 29-нд Налайх дүүрэгт байрлалтай гэрийнхээ гадаа тоглож байсан 11 настай охиныг гэмт этгээд хутга тулган барьцаалж Улаанбаатар хотод авчирчээ. Улмаар тухайн өдрийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэгэн хүнсний дэлгүүрт уг охин хүчирхийлүүлсэн байдалтай тусламж эрэн орж ирснээр цагдаагийнханд мэдэгдсэн байна. Цагдаагийн албан хаагчид тухайн шөнөдөө гэмт этгээдийг эрэн сурвалжилж маргааш нь сэжигтэн этгээд Т гэгчийг баривчилжээ. 

Харин уг этгээд нь байцаалтын явцад 17 хоногийн өмнө алга болсон гэх есөн настай Ундармаа охиныг хүчирхийлэх явцад амьсгал хураасан учир ууланд аваачин булсан хэмээн мэдүүлжээ. 

Налайх дүүргээс хүчинд автан нийслэлд ирсэн охиыг ЭХЭМҮТ-д эмчилж байгаа гэсэн албан бус мэдээлэл байгаа аж. 

Ямартаа ч энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд тухайн гэмт этгээдийн мэдүүлсний дагуу охиныг шарил зэргийг олоогүй байгаа хэмээн Цагдаагийн албаны эх сурвалж мэдээлсэн юм. Тиймээс тухайн мэдүүлэг өгсөн этгээд нь сэтгэцийн хувьд өөрчлөлттэй нэгэн учир худал мэдүүлэг өгсөн байж ч болзошгүй хэмээн дээрх мэдүүлгээс дүгнэж болох юм.  

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр