Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

БАЛАГ: “Оюутолгой”-г шалгасан УИХ-ын ажлын хэсгийн “НУУЦ” дүгнэлт Рио-Тинтод очиж, Г.Занданшатар уулзалтаас БУЛТЖЭЭ

НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ДҮГНЭЛТИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАЛЫНХАН ХЭВЛЭЖ БЭЛТГЭСЭН БАЙЖЭЭ-
УИХ-аас Оюутолгойг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн хаврын чуулганы үеэр байгуулагдсан. Бөөн сүр дуулиан болж байгуулагдсан ажлын хэсгийг эхэндээ Д.Дамба-Очир гишүүн ахалсан ч ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн сольсон юм. Ингэж Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгт яамдын ТНБД нараар ахлуулсан дэд ажлын хэсэгт хуваагдаж, үндсэн таван чиглэлд санал дүгнэлт боловсруулан ажилласан билээ.
Ажлын хэсэгт Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа тэргүүтэй гишүүд багтсан. Дараа нь дахин өөрчлөлт орж, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл нэртэйгээр Х.Бээжин, Б.Жагар тэргүүтэй хэтийдсэн  “поп”-ууд хүртэл багтаж амжсан билээ.
Гэхдээ  ажлын голыг УИХ-ын гишүүд ч, “поп”-ууд ч “нугалаагүй”. Дэд ажлын хэсэгт багтсан төрийн албаны “цаас нухагчид” цэгцэлж эрэмбэлжээ. Дүгнэлтийг эхэнд ҮАБЗ-д багтсан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гуравт хүргүүлсэн гэгдэж байв. Дараа нь ажлын хэсэгт багтсан гишүүдэд цаасан хувилбараар тараасан нь тодорхой болсон.
Тэд  “Нууцын зэрэглэлтэй”  гэх нэрээр сэтгүүлчдэд энэ талаарх мэдээллийг өгөхөөс эрс татгалзаж байв. Хамгийн сонирхолтой нь, өнөөх нууцлаад байсан ажлын хэсгийн дүгнэлт нь хөрөнгө оруулагч талд хэдийн очсон байжээ.Үргэлжлэлийг Eguur.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Bold
2019-05-07 13:19:13

Iim l khumuus shuu dee tegeed gadnii khumuus yum ayraad bgaa bolov uu ene tort bgaakhumuusiig bur moson solij baij tsegtserne shuu

Ажлын байр