Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Артерийн даралт ихсэх буюу халдварт бус өвчнийг таслан зогсоосон Азийн загвар хот болох боломжтой

 

Нийслэлийн Засаг даргын орлогч, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Энхтөр Новартис сангийн Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Роберт Босурги болон Оном сангийн удирдлага, холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Эрүүл мэндийн яам, Оном сан, Новартис сантай хамтран Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх гэж буй артерын даралт ихсэх өвчинтэй тэмцэх төслийн талаар ярилцлаа.

Тус төсөл нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа артерын даралт ихсэх буюу халдварт бус өвчнийг таслан зогсоох зорилготой. Новартис сан, Оном сангууд хамтран Монгол Улсад артерийн даралттай тэмцэх хөтөлбөр санаачлан гарган өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн уг өвчлөлийн талаарх судалгааг явуулж дууссан бөгөөд цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө гаргаж ажиллах талаар Засаг даргын орлогч Д.Энхтөрд танилцууллаа. 

Новартис сангийн Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Роберт Босурги “Бид шинжлэх ухаан, баримт нотолгоонд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Халдварт бус өвчнөөр нас баралт маш их болсон. Улаанбаатар хотод энэ төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгаа юм. Энэ хөтөлбөр зөвхөн Новартис сан, Оном сангийн хөтөлбөр бус Улаанбаатар хотын хөтөлбөр болж үлдэнэ гэж үзэж байна. Бусад ижил төстэй хөтөлбөрүүд их хэрэгжиж байгаа байх. Энэ бүхнээс тусдаа бус илүү их нэгдэн нийл, хамтран ажиллах сонирхолтой байгаа” гэдгийг хэллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч  Д.Энхтөр “Халдварт бус өвчин нэмэгдэж байгаа нь маш ихээр мэдэгдэх боллоо. Та бүхний хэрэгжүүлэх гэж байгаа энэ хөтөлбөр манай улсын иргэдэд тустай илүү үр өгөөжтэй хөтөлбөр болно гэдэгт найдаж байна. Энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах зэрэгт Улаанбаатар хотын Эрүүл мэндийн газар харьяа байгууллагуудтайгаа хамтран хөтөлбөр гарган ажилладаг.

Нийслэлийн зүгээс та бүхний хөтөлбөрийг бүрэн дүүрэн дэмжиж ажиллах болно гэдгийг хэлэхэд таатай байна. Сайн үйлсийн энэ ажил бүтэмжтэй байх болно гэдэгт би итгэлтэй байна” гэдгийг хэллээ. Артерын даралт ихсэх буюу халдварт бус өвчинтэй тэмцэх төслийг олон улсын түвшинд гурван улс сонгон авч хэрэгжүүлж байгаа юм. Тэр дундаа Азид ганцхан Монгол Улсын нийслэл Улаабаатар хотод хэрэгжиж байгаа. Цаашлаад халдварт бус өвчнийг бууруулсан, таслан зогсоосон Азийн загвар хот ч болох боломжтой гэдгийг Оном сангийн төлөөллүүд хэлж байлаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр