Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх авто зам 7 дугаар сарын 1-нд ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0.8 километр авто замын ажил 40 хувьтай байгаа тухай Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэж буй тус авто зам нь 0.8 км урт, явган хүний замтай, нэг чигийн хөдөлгөөнтэй, байгалийн чулуун хучилттай байхаар төлөвлөгджээ. Төслийн гүйцэтгэгчээр "Зам гүүр барилгын нэгдэл" ХХК ажиллаж байгаа аж.

Тавдугаар сарын 10-ны байдлаар тус замын буталсан суурийн ажил дуусаж, хашлага суурилуулалтын ажил хийгдэж байна.

Авто зам 2019 оны 7 дугаар сарын 1-н гэхэд дуусаж ашиглалтад орно. Ингэснээр иргэд ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагдаж, агаар хөрсний бохирдол буурах ач холбогдолтой.


Эх сурвалж: Авто замын хөгжлийн газар

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр