Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“ Тавантолгой түлш" ххк өнөөдрийн байдлаар 85 мянган тонныг үйлдвэрлээд байна

Өнөөдрөөс нийслэл хотод түүхий нүүрс оруулж ирэх, хэрэглэхийг хориглох талаар гаргасан Засгийн газрын 62-р тогтоол хэрэгжиж эхэлнэ.

Үүнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлш хэрхэн хангагдаж, нөөцөлж үйлдвэрлэж буй талаар УУХҮЯ-наас өнөөдөр хийсэн “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр сайд Д.Сумьяабазараас тодруулав. Тэрээр, “Өнгөрсөн онд Засгийн газраас гаргасан 62-р тогтоолоор энэ сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглож байна. Сайжруулсан түлш үйлдвэрлэхээр байгуулсан “Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар 85 мянган тонныг үйлдвэрлэсэн мэдээлэлтэй байгаа.

Манай яамны зүгээс түлшний түүхий эдийг нийлүүлэх болон тээвэрлэх үүрэг хүлээсэн. Үүнийхээ хүрээнд шахмал түлшний125 мянган тонн түүхий эдийг Улаанбаатар хотод тээвэрлэн авчираад байна. Хуучнаар орон сууц, гудамны хороод буюу гэр хорооллын анхан шатны хороо нэгжүүдээр дамжуулан сайжруулсан түлшийг айл өрх, албан байгуллага, ААН-үүдэднийлүүлнэ. Үүнийг Улаанбаатар хотын захиргаа хариуцан ажиллаж байна” гэв.

Энэ талаар өнөөдөр хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулсан юм. Тэрээр, “Сайжруулсан түлш нөөцлөх найман агуулах барина. Борлуулах цэгүүдийн эхний хэсгүүдийг энэ сарын эхээр ашиглалтад оруулсан. Ирэх сарын сүүлчээр нэмж 100 цэг нээнэ. Өмнө нь мод, түүхий нүүрс худалддаг 540 орчим цэг байсан. Ийм цэгүүдийн тоог нэмж байгаа” талаар мэдээлэв.

Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонноор савлаж, тонныг нь 150 мянган төгрөгөөр борлуулах юм байна. Түүхий нүүрсийг нийслэлд нэвтрүүлэхгүй байх үүднээс цагдаагийн байгууллагаас 58 хүнтэй тусгай нэгж байгуулан, Морингийн даваа, Тахилт, Гачуурт, Налайхад нэмж явуулын пост гарган хянаж байна. Харин нийслэлийн гэр хорооллын айлуудыг сайжруулсан түлш хэрэглэх талаарх төвийн зургаан дүүргийн хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар мэдээлэл өгч, хянан ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд өвөл 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Тэгвэл шахмал түлш хэрэглэдэг болсноор түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулж, агаарын бохирдлыг 30-40 хувь бууруулахаар тооцжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр