Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Олон улсын гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн 5 сарын 15-ны өдрийг ” Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан байдаг. Энэхүү уламжлал Олон Улсад тогтоод 20 жил өнгөрсөн хэдий ч Монгол Улсын хэмжээнд 8 жилийн өмнөөс тэмдэглэн иржээ.

2014 оныг Засгийн газраас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Монгол Улсын Засгийн Газраас 1994, 2004 онуудыг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байсан нь энэ онтой харьцуулахад цаг хугацааны хувьд 10 жилийн давтамжтай хэдий ч үйл ажиллагааны төлөвлөлтийн хувьд өөр өөрийн ялгаатай юм.

Гэр бүлийн өдрийн хүрээнд өнөөдөр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах юм байна. Тус эрдэм шинжилгээний хурлаар “Гэр бүлийн асуудлыг зохицуулж буй эрхзүй орчны хэрэгжилтийн өнөөгийн байдал”, “Эрүүл, тогтвортой гэр бүлийг бий болгох нь”, “Гэр бүл-хүүхэд” гэсэн үндсэн гурван сэдвээр 20 гаруй илтгэлийг хэлэлцэх аж. Шалгарсан илтгэлүүдээр ном гаргаж шийдвэр гаргах түвшинд хүргэн, судлаачдын бүтээл болгох аж. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр