Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Бусдад туслах дуртай хүнд Бурхан туслах дуртай байдаг

Монголчууд бид нэгэндээ сэтгэл дэвсдэг, атга чихрээ бусдын хүүхдээс харамгүй өгдөг хүнлэг ард түмэн. Гэсэн хэдий ч цагийн байдал тогтворгүй, хүмүүсийн зан араншин өөрчлөгдөж буй цаг дор амьдарч байна. Цөөхүүлээ ард түмэн бид яагаад бусдынхаа хийж хэрэгжүүлж байгаа ажлынх нь сайн сайхнаар бахархаж болохгүй гэж. . .  Сэтгүүлч бид томилолтоор явах бүртээ шинэ содон мэдээлэл хайх их эрэлд гардаг. Энэ удаагийн эрэлийн үзүүрт нэгэн сайхан сэтгэлт, гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэж, тэднээрээ бахархаж явдаг, бүтээлч эмэгтэйн тухай өгүүлэхээр бэлтгэлээ.
Түүнийг Даваадоржийн Амарсайхан гэдэг. Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат одоо ч Өвөрхангай аймагтаа ажиллаж амьдарч буй нэгэн. Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг түүний тухай нутгийхан нь үргэлж сайшааж ярьдаг юм билээ. Учир юу хэмээвээс эгэлийн эгэл, даруухан инээмсэглэсэн энэ эмэгтэй сайн үйлсийн аян тогтмол өрнүүлж аймаг, сумынхаа бяцхан үрсэд халуун сэтгэлийн гараа харамгүй дэлгэдэг нэгэн ажээ. Аав Р.Даваадорж нь сурган хүмүүжүүлэх их үйлсэд насаараа зүтгэсэн ахмад багш бөгөөд охиныхоо үүсгэн байгуулж тэргүүнээр нь ажилладаг “Цэцэн даян” гэх ТББ-ынх нь ажлыг дэмжин “зөвлөх”-өөр ажилладаг.

Дэлхийн зөн ОУБ-аас ажлын гараагаа эхлүүлж байсан Д.Амарсайхан өнөөдөр хувь хувьсгалын олон ажлыг зэрэгцүүлэн хийдэг ба хоёр жил гаруй онлайн худалдаа хийж түүнээсээ бусдын сайн сайханд зарцуулдаг гэж сонссон. Тэрээр МСҮТ-д нийгмийн түншлэлийн мэргэжилтнээр ажилладаг. Түүний гэр бүлийн хүн цагдаагийн албан хаанд ахлах ажилтнаар ажилладаг бөгөөд цагдаагийн газрын дэргэдэх гэр бүлийн зөвлөлийн даргын үүрэгт ажлыг хариуцан ажиллаж цагдаагийн гэр бүлийн дунд олон арга хэмжээ зохион байгуулсан нийгмийн идэвхи өндөр эмэгтэй.
Төрөлх нутгийнхаа зорилтот бүлгийн хүүхдүүдүүд чиглэсэн олон ажлууд санаачлан хийжээ. “Дулаан өвөлжье”, “150 хүүхдийн баяр” зэрэг ажлууд нь бусдыг уриалсан, бусдыг сайн үйлсийн аянд нэгтгэж чадсан томоохон ажлуудынх нь нэгэн хэсэг бөгөөд жил бүр уламжлал болгон хийгддэг учраас хамтран оролцдог, сэтгэлийн хандив тус дэмээ үзүүлдэг байгууллага, хувь хүмүүс нь ч аяныхаа хугацааг хүлээдэг болжээ.

Дэлхийн зөн ОУБ-т ажиллаж байсан он жилүүдэд бусдыг болон өөрийгөө хөгжүүлж, хэнийг ч ялгахгүй хайраар дүүрэн байлгах, талархах, хүнд тусласанаараа сэтгэл хангалуун байх аз жаргалыг зүрхэндээ бат оршоож авсан хэмээн бахархан хуучилдаг юм билээ.
Аливаа ажлыг хийвэл чанар үр бүтээмжтэй, шинэлэг хийхийг зорьдог тусч энэ бүсгүй нийгэм дэх гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлээ үл хайхрах зэрэг асуудлуудад эмзэглэж явдагаа цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлдэг сошиалд ч идэвхитэй нэгэн. Сайн үйлсийн аян зохион байгуулсанаараа бусдыг эерэг зөв хандлага, бусдад туслах сайхан сэтгэл, хүнлэг байдлаа бүү устгаасай гэсэндээ хамтран ажиллах хүмүүсээ уриалж монголын ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө гар сэтгэл нэгдэн ажиллах нь түүний эрхэм зорилго ажээ. Бусдад туслах дуртай хүнд Бурхан туслах дуртай байдаг хэмээх үгийг санан бичвэрийг минь уншсан хүн бүр сэтгэлийн сайхан үгсээ харамгүй илгээгээрэй.
Монгол ээж, монгол эмэгтэйчүүд хаана ч өөрийн гэсэн дулаан энерги, сайхан сэтгэл, шаргуу зүтгэлээрээ бусдыг манлайлдагын нэгэн жишээ энэ буюу. Нийслэл хотод л амьдарвал сайхан байх юм шиг боддог залуус цөөнгүй. Их сургуульд суралцаад сурч мэдсэнээ нутаг орондоо хэрэгжүүлэн өөрийгөө болоод өрөөлийг хөгжүүлэх боломж байсаар байна.  

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2019-05-16 17:38:57

Иййййй

deegii
2019-05-16 13:37:00

mundag, busdad tuslah chin setgel uvurtlun urgelj ineemseglen alhaj taardag shan busguigeeree baharhaj bn. iluu shan buhniig tugeen delgeruuleh ih ajil uilsed ni unduruus undur amjilt husie.

battogtokh
2019-05-16 08:30:38

mundag naizdaa tsaashdiin ajil amidrald n ulam ix amjilt xvsie.buyantai xvniig burxan martaxgui gej sxan vg bdag shuu naiz min.ger bvld n az jargal eruul enx xamgiin sn sxan bvxniig xvsie

Амарсайхан
2019-05-15 23:04:20

❤️

Зочин
2019-05-15 21:10:27

Ажлын байр