Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ЭМЯ-ны сайд Д.Сарангэрлийн туслах авлигалын хэргээр цагдан хоригджээ




АТГ-аас ЭМЯ-ны ахлах мэргэжилтэн Б, мэргэжилтэн Ч нарыг хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 2 хоногийн өмнө саатуулсан байна. Тэднийг тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.Мөн энэ хэрэгт холбогдуулан тус яамны хэд хэдэн хүнийг шалгаж байгаа тухай мэдээлэл мөн байна.
Мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ талаар АТГ-ын ажилтнаас тодруулахад,
“ЭМЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг цагдан хорьж шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ асуудлаар АТГ-аас яриа, тодруулга өгөх боломжгүй байна. Та бүхэн Прокурорын байгууллагаас нэмэлт мэдээллийг авах нь зүйтэй юм” гэлээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтнаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь ажил гүйцэтгүүлсэн нэр бүхий хуулийн этгээдүүдтэй хувийн харилцаа үүсгэж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байгаа юм.
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2019-05-17 20:33:22

Bidny tatvaryn mungiig iddeg ymar muuhai humuus ve

Зочин
2019-05-17 20:33:00

Заваарсан юмнуудыг сайн шийтгэх хэрэгтэй

Ажлын байр