Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Эрүүл Мэндийн сайд Д.Сарангэрлийн "туслах" авлига авч байгаад үйлдэл дээрээ баригджээ

Манай улсын хувьд сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд шинээр 4,000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Үүний 10 хувь нь хүүхдүүд. Хүүхэд залуучуудын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь нийгэмд сүрьеэгийн халдварлалт идэвхтэй явагдаж байгааг харуулж байгаа бөгөөд үүний тод илрэл нь нийслэлийн 15, 97 дугаар сургууль болсон гэж хэлж болох юм. Энэ нь зөвхөн мэдэгдэж байгаа илрэл, мэдэгдэхгүй хэчнээн сургууль, цэцэрлэг буйг бодоход ч сэтгэл эмтэрнэ.
 Манай улсад жил бүр бүртгэгдэж буй сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод гарч, өвчлөлийн 70 орчим хувь 15-44 насны өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрийн насны залуучууд эзэлж байна. Жил бүр 200 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас нас бардаг гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Мөн Энэ сарын 16-ны байдлаар 25 сургууль, нэг цэцэрлэгийн 6932 сурагч, ажилтныг үзлэг, шинжилгээнд оруулж, өвчилсөн 47 сурагч, багшийг эмчилгээнд хамруулсан байна. Энэ  мэтчилэн олон зуун хүмүүсийг сүрьеэгийн  халдвараас сэргийлж чадаагүй ЭМЯ-ны  албан тушаалтанууд авилга хээл хахуул авч байгаад баригджээ.
 
АТГ-аас ЭМЯ-ны нэр бүхий хоёр албан тушаалтанбг АТГ-аас саатуулсаныг   бид  мэдээллэсэн. Тэгвэл эдгээр хүмүүс нь тус яамны эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б бөгөөд түүнтэй  хамт ажилладаг ажилтьных нь хамт АТГ-аас саатуулсан байна. Б нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг тус яаманд дагаж ирсэн хүмүүсийн нэг гэх бөгөөд УИх-ын гишүүнээр сонгогдоход нь туслахаар ажиллаж байжээ . Тэрбээр нэг бус нэлээд удаагийн үйлдлээр хууль хяналтынхны харанд өртсөн байсан аж.  Энэ нь АТГ-аас ангарсан 2018онд Д.Сарангэрэл сайдтай нэр холбоотой хоёр хүний нэр цохон тэмдэглэсний нэг нь тэрбээр юм.  
 

Энэ  ч утгаараа  багагүй хугацаанд хуулийнхны хараанд байсан Б нь энэ удаад үлйдэл дээр нь саатулсан гэдгийг эх сурвалж  өгүүлсэн юм.
 
АТГ-аас төрийн байгууллагууд тэр дундаа ЭМЯ-нд ашиг сонирхлын  дөрчил бүхий томилгоо  хийснийг анхааруулсан байсан. Гэтэл уг зөрчлийг зассан удаагүй. Мөн тус яамны өмнөх удирдлагуудын нэг Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас үйлдэл дээр нь барьж саатуулж байсан түүх бий. Ийнхүү ЭМЯ-аас үргэлжилсэн баривчилгаа үргэлжилсээр байна.
 
Олон зуун хүүхдийг сүрьеэгийн  халдвараас сэргийлж чадаагүй гэсэн банга хүртээд буй Д.Сарангэрэл сайд ийнхүү дахин олны анхаарлыэ төвд очлоо . Учрыг тодруулбаас, АТГ-аас саатуулсан Б нь түүний туслахаар ажилладаг гэдгийг дээр дурдсан. Тиймээс Д.Сарангэрэл сайдаа , доод албан тушаалтнууд тань авлига хээл хахуулийн хэрэгт холбогдож дууслаа. Шийдвэр алхам хийхгүй бол эрүүл мэндийн салбар нурж уналаа шүү гэдгийг хэлье. Бид энэ талаар  сурвалжлан  дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

доогий
2019-05-25 13:15:47

одоо болно оо, төрийн өндөр албуудаасаа зайлаа

доогий
2019-05-25 13:15:47

одоо болно оо, төрийн өндөр албуудаасаа зайлаа

зочин
2019-05-24 10:09:22

ИЙМЛ ГЭМТ ХЭРГИЙН УУР АМЬСГАЛ, АРГА БАРИЛ,ЛУЙВАР ХИЙХ ЗОРИЛГО БҮХИЙ ЯАМ

aagii
2019-05-20 15:18:09

setguulch avgai eruul mendiin said hiij baigaa ni uher mongoliin hamgiin tom ichguur

Ажлын байр