Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Төрийн болон ТББ-ууд ХАБЭА-н асуудлаар чуулна

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдаж буй асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагууд нэгэн дээвэр дор чуулах гэж байна.  Тодруулбал, ХНХЯам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-ыг 2019 оны 05 сарын 20-нд Төрийн ордны Их танхимд зохион байгуулахаар болжээ.  

Чуулганд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, 9 дүүрэг, хороодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл бүхий 700 гаруй зочид, төлөөлөгчид оролцох аж.

Монгол Улсад сүүлийн 3 жилийн байдлаар МХЕГ-ын статистик мэдээгээр  нийт 947 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэнээс 88 хүн нас барсан байна. Мөн 2018 оны жилийн эцсийн байдлаар Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нийт 3143 хүн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хяналтад орж, 51 хүн шинээр оношлогджээ. Тиймээс үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хяналтын механизмыг сайжруулах, ажил олгогч болон ажилтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, салбарын уялдаа холбоог сайжруулах зорилгын хүрээнд уг чуулганыг зохион байгуулж байна.

Чуулганы үеэр Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг, нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавихаас гадна ОХУ, БНСУ, Япон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ын төлөөллүүд өөрсдийн улс орны ХАБЭА-н сайн туршлага, ололт амжилтын талаар туршлага хуваалцах юм байна.  Мөн чуулганд оролцогчдын дунд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал”-ын талаар хэлэлцүүлгийг өрнүүлж цаашид энэ чиглэлд хэрэгжүүлж болох санал, санаачлага, мэдээллийг солилцох аж.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр