Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Өнөөдөр хураасан буян түм бумаар арвижих нь

МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойцамцын зуны тэргүүн сарын шинийн арван тавны Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулан айлдсан мэндчилгээ.

Бурхан багшийн их дүйчин энэ өдөр тохиож байна. НҮБ-ийн ерөнхий ассамблейгаас тус өдрийг Олон улсын өдөр болгон тунхагласан бөгөөд Бурхны шашинт улс орнуудад өөр өөрсдийн уламжлалт ёс заншилтай нийцүүлэн бүх нийтийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 насандаа бурхны хутгийг олж гэгээрсэн, мөнхүү 81 сүүдэртэйгээ гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн гурван их үйл нэг өдөр давхцан тохиосон нь энэ өдөр билээ. Энэ өдрийг бурхны шашинт улс орнуудад Будда Весак, Сакадава, Будда Пурнима гэх зэргээр нэрлэн өргөн дэлгэр тэмдэглэдэг.

Энэ өдөр хураасан буян түм бумаар арвиждаг гэдэг. Тиймээс Дүйчэн өдрөөр арвин их буяныг үйлдэж, амьтны амь хөнөөхийг тэвчих тэргүүтэй нэг өдрийн сахил авах, буян хурааж маани мэгзэмийг арвин ихээр урин уншдаг.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр