Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Дарсны ширээний ард ах захыг мартаж болохгүй

Эртнээс эдүгээг хүртэл эрхэмлэж явсан дээдсийн жаягаас:

Хутга мэсийг сүүнд дүрдэггүй
Хул, хувин сав доош нь харуулж тавьдаггүй

Бэлгэнд ирсэн адууны шүдийг нь хардаггүй
Бэлд нь ч, оргилд нь ч уулсыг нэрлэдэггүй

Хээрээс малгай оловч хүрч авч болдоггүй
Хэт хутгаа буулгалгүй эр хүн айлд ордоггүй

Зэл дүүргэсэн гүүний унагыг нь тоолдоггүй
Зэллэж нисэх шувуудыг гарж, орж үддэггүй

Хаалга үүд голлож хоймор эзлэж суудаггүй
Хайчны амыг хамхилгүйгээр тавьдаггүй

Овоон дээрхи тахилыг нар буруу тойрдоггүй
Орон дотроо хэвтэж байхдаа дуу аялдаггүй

Харанхуй шөнөөр хэрүүл ам хийж болдоггүй
Хажуугаараа хэвтсэн чигтээ зоог хүртдэггүй

Урсгал усны эхэнд гэр бараагаа барьдаггүй
Уруугаа амсартай сав бэлэг болгон өгдөггүй

Босгон дээр суудаггүй, хатавчаар хардаггүй
Болсон идээнд хэн ч ам хүрэлгүй гардаггүй

Далны махыг шүдээр зулгааж мөлждөггүй
Дарсны ширээний ард ах захыг мартдаггүй

Сэтэрлэж тавьсан малаараа унаа хийдэггүй
Сэтэрхий зүү хадгалж үйл үртэсд зэхдэггүй

Хоёр гараа өргөж хаалга алдлаж зогсдоггүй
Холоос яваа гийчнийг хоосон хонуулдаггүй

Тулгар биетэй эхчүүд золгож гар тавьдаггүй
Туг, сүлд, сахиус толгойноос доош зүүдэггүй

Сүүн дээр ус хийдэггүй, Хар ус самардаггүй
Сүүжний мөлжсөн ясыг гэртээ хонуулдаггүй

Уурган дээгүүр алхаж гардаггүй заншилтай
Уул толгодын оройд эр нь гардаг жудагтай

Эцгийн дэргэд хүү нь идээ засдаггүй ёстой
Энгэр задгай золгож, эе эвддэггүй жаягтай

Уйлсныг биш инээснийг л асуудаг учиртай
Усыг нь уусан л бол ёсыг нь дагах хуультай

Эртнээс эдүгээг хүртэл эрхэмлэж явсан дээдсийн жаягаас...

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр