Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Penguin random house” монгол зохиолчийн номуудыг анх удаа хэвлэхээр боллоо

“Penguin random house” Монгол зохиолчийн номуудыг анх удаа хэвлэхээр боллоо Зохиолч, нийтлэлч Д.Төрмөнхийн 2015 онд бичсэн “Миний мэдэх женко Баттулга” ном англи, орос хэлээр орчуулагдан гарсан билээ.

Саяхан зохиолчтой Penguin random house компани түүний бичсэн “Санкара” эссэ роман болон “Миний мэдэх ерөнхийлөгч Баттулга” номыг англи, хятад хэлээр хэвлэн дэлхий дахинд түгээх гэрээ хийжээ. 
Penguin random house- ын Сингапур дахь салбарын хариуцлагтай нарын бичгийн дарга Нора Назарене зохиолчид Х.Баттулга хэрхэн сонгуульд ялж ерөнхийлөгч болсон, одоо явуулж буй үйл ажиллагааны тухай нэмэлт бүлгүүд бичих хүсэлт тавьсан бөгөөд Д.Төрмөнх нэмэлт бүлэг бичиж Penguin random house-д хүлээлгэн өгсөн байна.
Гэрээнд заасны дагуу “Миний мэдэх ерөнхийлөгч Баттулга” ном энэ оны сүүлээр “Санкара” эссэ роман ирэх оны эхээр дэлхий дахины уншигчдын хүртээл болох аж. Гэрээнд заасан ёсоор эхний ээлжид ном тус бүрийг хоёр хэлээр 20 000 хувь хэвлэх ажээ.
Penguin Random House (PRH) нь анх 1800 оноос Британид үүссэн домогт компани бөгөөд эдүгээ АНУ ын давуу эзэмшилтэй энэ компани нь Британийн Pearson plc, Германы хэвлэл мэдээллийн Bertelsmann компаниуд хувьцааг хамтран эзэмшдэг үндэстэн дамнасан групп ажээ. 
2013 оны байдлаар Penguin Random House компани дэлхий даяар 10,000 орчим ажилтантай, 250 салбар нэгжтэй, жил бүр 15,000 нэр төрлийн ном хэвлэж жилдээ 800 сая ном борлуулдаг ажээ.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр