Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ӨГӨӨДЭЙ: ЭНХМАРАЛ охинд минь амьдрал хайрлаач !!

Хэдийгээр дөнгөж 1 ой хүрч байгаа ч нуруу нугасны төрөлхийн хавдартай төрсөн Ө.Энхмарал охин Бээжин хотын хүүхдийн 1-р эмнэлэгт эмчлүүлж өвчинтэйгөө тэмцэн өдөр хоногыг өнгөрүүлсээр байна.

Охины эмчилгээнд тус дэм болохоор хандивын аян өрнүүлж, хандив өргөсөн сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар Энхмарал охин 2 удаагын хагалгааг хийлгэж 2дах хагалгаагаар охины биеэс 3см өргөн, 5см-ийн урттай хавдрыг амжилттай салгаж авч чадсан байна.

Гэвч 2 удаагын хүнд хагалгаанд орсон бяцхан охины биеийн байдал одоогоор хүнд, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ хийлгэн амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа юм байна.

Охинд одоо яаралтай сэхээн амьдруулах болон химийн эмчилгээнүүдийг хийлгэснээр амь насыг нь аврах боломжтой боловч эмчилгээний төлбөргүйн улмаас охины эмчилгээ зогсох нөхцөл үүсээд байна. Охины гэр бүлд байгаа мөнгөөр одоо 3 хоногын эмчилгээг хийлгэх ба зардал мөнгө олдохгүй бол 3 хоногын дараа охины эмчилгээ зогсох аж.

Охиныхоо амийг аврахаар тэмцэж байгаа түүний аав, ээж төр хувийн хэвшлийн бүхий л шатны байгууллагад хандаж үзсэн ч тусыг олоогүй тул аргаа баран ард түмнээсээ тусламж гуйж байгаагаа дамжуулж байсан юм.

Залуу хосуудын хувьд гэр бүл болоод хоёр жил болж байгаа ба Энхмарал охин анхны хүүхэд нь юм. Охины аавтай ярилцахад тэрээр “Бидэнд ард түмнээсээ хандив гуйх гавьяа, эрх байхгүй ч хайртай ганц охиныхоо төлөө та бүхнийг бидэнд туслаач, Охинд минь амьдрал бэлэглээч гэж хүсье ” хэмээн нулимс дуслуулан хэлж байлаа.

Өнөөдөр таны бяцхан охинд хүргэсэн тус түүний амь насыг авраад зогсохгүй, Монголын нэгэн залуу гэр бүлийн амьдралд гэрэл гэгээ нэмэх бяцхан зүрхийг зогсоохгүй байх эцсийн найдвар байж болох юм.

Энх марал охинд хандив өгөх данс: 5090770421 ХААН БАНК ээж Эрдэнэтунгалаг Холбогдох утас: 9148-1828 9133-3934руу залгаж 2 хөл дээрээ гүйж тоглох босоход нь бага ч гэлтгүй хандиваа өргөөрэй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр