Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Мобиком“ корпораци байрны түрээсээ төлөлгүй 5 сар болжээ

Үүрэн телефоны томоохон операторуудын нэг болох "Мобиком" корпорацийн үйл ажиллагаа доголдоход хүрчээ. Учир нь тус корпораци нь "Монтрейд" компанийн байранд түрээсийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монтрейд, Ньюком компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу Ньюком компанитай гэрээ байгуулан оффис түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсэн байна. 

Гэвч гэрээний хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссан ч гэрээгээ сунгалгүй өнөөдрийг хүртэл тус байранд үйл ажиллагаагаа явуулсан аж. Энэ хугацаанд "Монтрейд" компанийн зүгээс түрээсийн төлбөрөө тохиролцоод гэрээгээ байгуулаад явъя хэмээн шаардсан боловч "Мобиком" корпораци шаардлагад нь хариу өгөлгүй 5 сарыг ардаа үдээд байна. Тиймээс "Монтрейд" компанийн зүгээс энэ долоо хоногтоо багтаан "Мобиком"-ын үүд хаалгыг барьж, байрнаасаа гаргахаар болжээ. 

Хэрвээ "Монтрейд" компанийнхан "Мобиком"-ыг байрнаас нь гаргавал "Мобиком"-ын үйл ажиллагаа доголдоход хүрнэ. Гэвч сая 500 гаруй мянган хэрэглэгчтэй "Мобиком" корпораци өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрөө төлөлгүй үйл ажиллагаагаа явуулна гэдэг байж боломгүй үйлдэл юм. 

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 

Б.Аз

 
 
Эх сурвалж: zaluu.com

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр