Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Инвескор ББСБ” ХК -ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлт, цан цохих ёслол боллоо

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдэн хувьцаат компани болж буй, Банк бус санхүүгийн салбарын “Инвескор ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэн цан цохих ёслолын ажиллагаа боллоо. 
 
Арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн нээн үг хэлж баяр хүргэв. Ёслолын ажиллагаанд СЗХ-ны удирдлагууд, Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай, “Инвесткор  ББСБ” ХК-ийн ТУЗ-ын дарга Б.Анхболд, гүйцэтгэх захирал Д.Баясгалан нар болон бусад зочид төлөөлөгчид оролцож Монголын хөрөнгийн биржийн тавдугаар сарын 22-ны өдрийн арилжааг эхлүүлэн хүндэтгэлийн цан цохилоо. 
Энэхүү IPO нь Монголын хөрөнгийн биржийн түүхэнд хувийн хэвшлийн хамгийн том IPO болж буйгаараа онцлог юм. Тус компанийн андеррайтераар “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Инвескор Капитал ҮЦК” ХХК ажиллаж байна. 
Ийнхүү СЗХ зөвшөөрсний дагуу дахин нэг компани үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаа эхлэв. 
 
Эх сурвалж http://www.info.mn
“Инвескор  ББСБ” ХК -ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлт, цан цохих ёслол боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр