Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл болон бусад удирдлагуудыг огцрохыг шаардлаа

Эрүүл мэндийн яамны өмнө сүрьеэ өвчний эсрэг арга хэмжээ авахгүй байгаа ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл болон бусад удирдлагуудыг огцрохыг шаардсан жагсаал боллоо

Жагсаалыг зохион байгуулагч Ж.Амарсанаа /Эрүүл мэндийн дэд сайд асан, АН-ын эрүүл мэндийн бодлогын зөвлөх /

"Эрүүл мэндийн салбар сэхээнд оржээ. Сүрьеэ өвчин газар авч аюултай түвшинд хүрчээ. Сүрьеэгийн тархац хамгийн өндөр байгаа 11 дүгээр сургууль дээр дорвитой арга хэмжээ аваагүй байна. Иймд Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүнээр удирдуулахыг шаардаж байна. Д.Сарангэрэл сайд түмний олон хүүхдийг халдварт өвчнөөр өвчлүүлсөн хариуцлагаа хүлээж огцор" гэлээ.

Жагсаалд оролцогч иргэн

"Өнөөдөр энэ сүрьеэ өвчин гамшгийн хэмжээнд хүрчээ. Зарим оронд энэ өвчнөөс бүрмөсөн салчихаад байхад манай улсын ганцхан сургууль дээр 500-600 аараа сурагчид сүрьеэ өвчин тусч байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Мэргэжлийн эмч хүнээр энэ салбарыг удирдуулмаар байна. Ерөнхий  сайдаа мэргэжлийн бус Д.Сарангэрэл сайдыг огцруулж мэргэжлийн хүн томилооч" гэлээ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

ЗОЧИН
2019-05-24 10:12:45

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ АЖИЛЛАЖ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ГУТАЛ АВАХАД МӨНГӨ НЬ ХҮРЭХГҮЙ ТЭГЭЭД ӨРӨӨСНИЙГ НЬ АВЧ ӨГНӨ ГЭЖ ДОРОМЖИЛСОН.ОДОО ТЭРИЙГЭЭ АВЧ ӨГСӨНӨ ҮҮ

zochin
2019-05-23 19:45:15

naad surguuliin dugaaraa zuv bich l de

zochin
2019-05-23 12:22:45

ene hu desaid hiine gej eu baisan eum .oligtoi ganc oguulber bichij chadahgui setuulch nertei eum baisan s

Ажлын байр