Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар : "Сахал" Д.Эрдэнэбилэгийг бусдын бизнесийг булаадаг гэв үү?

Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчилж авсан асуудлаар шалгагдаж, улмаар яллагдагчаар татагдаад буй билээ.
Түүнийг албадан саатуулах эсэхийг асуудлыг  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж эхэлсэн боловч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч н.Нямдорж шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн Ерөнхий  шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшлуулах шийдвэр гаргаад буй юм.
"Сахал" гэгдэх Д.Эрдэнэбилэгтэй холбоотой нэгэн сонирхолтой хандлага байгаа нь Монголын томоохон улс төрчид бүгд л түүнтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэхээс зайлсхийдэг явдал.
 
Мэдээж гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тусдаа асуудал.
Харин түүний Монголын эдийн засаг, нийгэмд бүрдүүлсэн схемийн талаар шүүмжлэх эрх хэнд ч нээлттэй шүү дээ.
 
Хачирхалтай нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ-ын гишүүд хүртэл  "Сахал" Д.Эрдэнэбилэгтэй холбоотой шүүмжлэл хэлэх хүн маш цөөн байгаа юм.
Харин өчигдөр нэгэн хачирхалтай явдал боллоо.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  (2019.05.22) Монголбанкинд очив.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны удирдлагууд болон ажилтнуудтай уулзах үеэрээ Монголбанк улс орны эдийн засгийг сэргээх, өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх зэрэг чиглэлээр тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглээд, удахгүй тохиох гэж буй банкны салбарын 95 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Харин дараа нь үг хэлж байх явцдаа тэрээр : "Өрийг өрөөр шийдэх нь явцгүй. Тиймээс үүнээс зайлсхийж, боломж нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Мөнгөний бодлого, сангийн бодлоготойгоо уялдах ёстой. Үүнд Монголбанк, Сангийн яам чухал үүрэгтэй. Экспортыг болон импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжиж, валютын нөөцөө нэмэгдүүлэх нэгдсэн бодлого баримтлах шаардлагатай.
 
-Банкуудын тогтвортой байдал чухал болоод байна. Монголбанк банкуудыг хариуцаж, зохицуулдаг. Монгол Улсын мөнгөн хөрөнгийн 95 гаруй хувь нь банкны салбарт төвлөрсөн. Гэтэл банкууд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс илүүтэй өөр бизнест хутгалддаг, банкны эзэд банкны буюу олон нийтийн хөрөнгөөр бусдын бизнесийг булаадаг, оролцохгүй салбар, бизнес байхгүй болсон тухай ярих боллоо.
 
Ийм байж таарахгүй учраас хуулийн зохицуулалт, Монголбанкны хяналт чухал. УИХ-ын зүгээс Төвбанкаа байнга дэмжиж, салбарын тулгуур хуулиудыг шинэчлэн баталсан ч үр дүн хүлээлтэд хүрэхгүй байна. Иймд арилжааны банкуудад тавих хяналт, шалгалтаа идэвхжүүлж, эрсдэл, засаглалын үнэлгээг сайжруулах шаардлагатай байна " хэмээсэн юм.
Олон нийтийн хөрөнгөөр бусдын бизнесийг булаадаг, оролцохгүй салбар, бизнес байхгүй болсон банкны эзэн бол "Сахал" Д.Эрдэнэбилэг гэдэг нь хэнд ч тодорхой.
Учир нь түүний мэдэлд хоёр ч банк, уул уурхайн өдий төдий лиценз, тэр бүү хэл хэвлэл мэдээллийн групп хүртэл байдаг билээ.
Өөрөөр хэлбэл төрийн эрх барих дээд байгууллагын дарга хэдий нэр заагаагүй ч  "Сахал" Д.Эрдэнэбилэгийн үйлдэл хэрээс хэтэрч буйг албан ёсоор зарлах шиг боллоо.
Тэр бүү хэл "Сахал" Д.Эрдэнэбилэг тэргүүтэй нэр бүхий банкны эздийн зарим хууль ёс, зарчмаас хэтэрчихсэн үйл ажиллагааг хязгаарлахын тулд илүү сайн ажиллахыг Монголбанкны удирдлагуудад даалгаж, үүрэг өгсөн нь ч анхаарал татна.

Sonin.mn
 
П.Энхмандах

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

зочин
2019-05-30 00:43:25

та нарын цаазын тавцанд очих болсоныг судалж мэдсэн юм байна уу ? улс орныг хоморголон дээрэмдэх ийм аргаар алхам ч ахиулахгүйгээ удахгүй

зочин
2019-05-30 00:39:25

занданшатараа сумьяаазар та хоёр налайхын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд өдий олон жил хэний аль байгууллагуудын буруугаас гацчихаад

Ажлын байр