Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ӨМӨЗО: Шөлөөр эмчлэх уламжлалт эмчилгээ

\”Шөлөөр цадаж, төлөөр баяжна” гэдэг. Монголчууд өдөр тутмын амьдралдаа шөлөөр биеэ сувилж, өвдсөн үедээ анагаан засаж иржээ. Шөл нь монголчуудын амьдралд дутагдаж болшгүй тэжээлт ундаа, маш сайн эмчилгээ сувилгааны эмт ундаа юм. Шөл нүүдэлчин малчдын соёл түүхийн хамт дээр үеэс уламжлагдаж ирснийг эртний домог, амьдралын зан заншил, зүйр цэцэн үг, уламжлалт цээр ёсон, түүхэн тэмдэглэлүүдээс мэдэж болно.

Шөлийг битүү шөл, хар шөл, бүхэл шөл, хярамцаг шөл, ясны шөл, хандалсан шөл гэж 6 ангилдаг бол эмчилгээний үйлчилгээ нь өөр өөр, түрхэх, илэх, төөнөх, нухлах, ороох, боох, угаах, шүрших, жигнэх, дэвтээх, хорхоглох, уулгах гэх мэт олон янзаар эмчилгээг хийдэг.

Тэрчлэн бие сувилах, эмчлэх, тэжээллэг чанартай байдаг бөөрний битүү шөлөөр монгол эм даруулж уух, бөөрний сэрүүнийг эмнэж, бөөрний үйл ажиллагааг сайжруулан олон өвчтөнг эмчлэн эдгээж, ялангуяа бөөрний чулууг буулгаж чадсан нь эрдэмтэн судлаачдад гайхагдан анхааралд нь хүрч, хий, сэтгэл мэдрэлийн өвчин, унадаг өвчин, нойргүйдэх зэрэг мэдрэлийн өвчнийг хонины зүрхэнд монгол эм хийж битүүгээр жигнэж идүүлэн зон олныг өвчнөөс нь ангижруулж бишрэгдсэн байна. Жишээ нь, Шулуун Хөвөөт Цагаан хошууны Мянгат суурингийн Гурван худаг багийн иргэн сэтгэл мэдрэлийн өвчтэй болж Хэбей мужийн сэтгэл мэдрэлийн эмнэлэг зэрэг олон газраар явж эмчлүүлсэн боловч илааршаагүй байна. 1985 онд Дансүрэнжав эмчид үзүүлэхээр ирэхэд нь зүрхний өвчин болохыг тогтоогоод, хонины зүрхний битүү шөлөөр эмчилж, хэдэн сар монгол эмээр эмнэж эдгээжээ. Зүүн Байран хошууны иргэн нойргүйдэх, мартаж санах өвчинд нэрвэгдэн арваад жил болж, Бээжин, Тяньжинь, Хөххот, Жан Жя Көү зэрэг олон газрын том жижиг эмнэлгээр эмчлүүлсэн боловч тус болоогүй байна. Эцэст нь Дансүрэнжав эмч хонины зүрхний битүү шөлийг \”Дөрвөн шимтийн шөл”-тэй хавсаргасан монгол эмээр эмчилж эдгээсэн юм. Шулуун Хөвөөт Цагаан хошууны Мянгат суурингийн Талын айл багийн малчин бүсгүй олон жил хүүхэд олохгүй байжээ. Дансүрэнжав эмч үзээд нөхрийнх нь бөөрний үйл ажиллагаа муу, эхнэрийнх нь савны хий цусны гүйдлийг хаасан гэж оношлоод бөөрний битүү шөлөөр даруулж уух монгол эмээр гэр бүлийн эмчилгээг хийснээр жилийн дараа үртэй болсон байна.

2008 онд Өвөр Монголын анх удаагийн нэрт монгол эмч, 2015 онд Өвөр Монголын хоёр дахь удаагийн нэрт монгол эмчээр үнэлэгдэж байв. 2014 онд Өвөр Монголын Монгол эмнэлгийн нийгэмлэгийн \”Монгол эмнэлгийн шинжилгээ судалгааг дэлгэрүүлэх судлаач”-аар уригдаж, 2015 онд Өвөр Монголын Монгол эмнэлгийн эрдэм шинжилгээний нийгэмлэгийн \”Бие сэтгэлийн тусгай эмчилгээний нийгэмлэг”-ийн гишүүн, Шилийнгол аймгийн \”Монгол идээ ундаа хийгээд соёлын нийгэмлэг”-ийн судлаач, Жи Нин хотын цахар соёл судалгааны ахиулах нийгэмлэгийн анхны судлаачаар тус тус уригджээ.

 
<p border-box;="" margin-bottom:="" 10px;="" color:="" rgb(54,="" 54,="" 54);="" font-family:="" tahoma;="" font-size:="" 12px;="" text-align:="" justify;="" line-height:="" 19px;="" word-spacing:="" 0px;\"="" style="box-sizing: border-box; margin: 0px 0px 1.25em; padding: 0px; border: 0px; font: inherit; vertical-align: baseline; text-rendering: optimizelegibility; text-align: justify;">Дансүрэнжав: – Өдөр тутмын идэж ууж буй хүнсэндээ махны шөлийг илүү уувал тамир тэнхээ сайжрах төдийгүй бие махбодыг чийрэгжүүлэхэд тустай. Мал агь, таана, арц, зээргэнэ зэрэг өвсний шимийг биедээ шингээснээр махны шөл нь насыг уртатган, өвчин тахлаас сэргийлж чаддаг эмт ундаа болдог.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр